Тавтай морилно уу GuestЛхагва, 2025-01-15, 5:08 AM

ЦАХИЛГААН ХАНГАМЖ


M.TD318

М.Хуягдорж (доктор, дэд профессор) 407. ЦАХИЛГААН УГСРАГЧ –ЗҮГШРҮҮЛЭГЧ 4-р зэрэг Ажлын тодорхойлолт. Иргэний болон үйлдвэрийн барилгын 1 кВ хүртэл хүчдэлтэй цахилгаан хангамжийн объектууд, түүнчлэн энгийн удирдлагын схемтэй 1 кВ хүртэл хүчдэлтэй хувьсах гүйдлийн цахилгаан дамжлагуудыг зүгшрүүлэх. Хэмжилт, туршилтын энгийн схемүүдийг цуглуулах. Хөндийрүүлгийг хянах багажууд, тоолуур, вольтметр, амперметрүүдийн холболтыг шалгах. Соронзон залгуур, автомат таслагчуудын их гүйдлийн ба дулааны хамгаалалтыг шалгах. Богино холбогдсон ротортой хувьсах гүйдлийн цахилгаан хөдөлгүүрийн удирдлагын схемийг шалгах. Гүйдэл, хүчдэлийн цахилгаан соронзон релег тохируулах. Кабель, цахилгаан тоноглолуудын хөндийрүүлгийн эсэргүүцлийг хэмжих. Аппарат, цахилгаан машины ороомгийн эсэргүүцлийг тогтмол гүйдлээр хэмжих. Газардуулах байгууламжийн эсэргүүцлийг хэмжих. Мэдвэл зохих нь: цахилгаан техникийн үндэс; аппарат, цахилгаан машин, хэмжүүрийн багажуудын ажиллах зарчим, зориулалт; цахилгаан схемийн элементүүдийн томьёолсон тэмдэглээ; их гүйдлийн ба дулааны хамгаалалтын төхөөрөмжүүдийн ажиллах зарчим, зориулалт; энгийн цахилгаан схем, аппаратуудыг шалгах тохируулах аргууд; асаан зүгшрүүлэх ажил гүйцэтгэх үеийн туршилт, хэмжилтийн схемүүд; цахилгаан байгууламжийн дүрэм. 408. ЦАХИЛГААН УГСРАГЧ –ЗҮГШРҮҮЛЭГЧ 5-р зэрэг Ажлын тодорхойлолт. Иргэний болон үйлдвэрийн барилгын энгийн хамгаалалт бүхий 10 кВ хүртэл хүчдэлтэй цахилгаан хангамжийн объектуудыг зүгшрүүлэх. 10 кВ хүртэлх хүчдэлд шууд залгагддаг хувьсах гүйдлийн цахилгаан дамжлагуудыг зүгшрүүлэх. Реле хамгаалалтын энгийн аппаратуудыг шалгах, тохируулах. Туршилт, хэмжилтийн схемүүдийг цуглуулах. 10 кВ хүртэл хүчдэлтэй 1000 кВА хүртэл чадалтай трансформаторын дэд станцын удирдлагын ба реле хамгаалалтын схемийг шалгах. Олон хурдтай цахилгаан дамжлагууд, компрессор, насос, өргөх краны хувьсах гүйдлийн цахилгаан дамжлагуудыг зүгшрүүлэх. Тогтмол гүйдлийн тохируулгагүй үүсгүүр болох аккумуляторын батерей, тэжээлийн блокуудыг зүгшрүүлэх. Мэдвэл зохих нь: аппарат, цахилгаан машины төхөөрөмж, хийц; хувьсах гүйдлийн цахилгаан дамжлага, цахилгаан хангамжийн схем; цахилгаан хангамжийн объектуудын цахилгаан тоноглолуудад хувьсах гүйдлийн цахилгаан
Хичээлүүд
M.TD311 Тест [1]
M.TD313 Тест [0]
M.TD316 Тест [0]
M.TD318 Тест [0]
Мэдээ мэдээлэл [5]
Бичлэг [0]
Зураг [0]
Calendar
«  1 дүгээр сар 2025  »
НЯДаМяЛхПүБаБЯ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Дуу сонсоорой
BEP - The Time
Eminem - Almost Famous
Bruno Mars - Run away baby
Dirty Money - Coming Home
Сайт архив
Хайлт
Statistics

Сайтад нийт : 1
Зочид нь : 1
Хэрэглэгч нь : 0
Цаг хугацаа

Ulaanbaatar

Хамтрагч сайтууд
Эрчим хүчний зохицуулах газар
Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Дулааны 3-р цахилгаан станц төрийн өмчит компани
Эрчим хүчний инженерийн сургууль
Надтай холбогдох
Утас : 99142418
E-Mail : khuyag_tis@yahoo.com
Web-site : www.esupply.do.am
I like it facebook